ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Япон, Өмнөд Солонгос, Тайваний хөгжлийн загварууд
“Эдийн засгийн хөгжлийн загвар” хичээлийн бие даалтын ажил болгон “Зүүн Азийн хөгжлийн загвар” сэдвээр уг ажлыг бэлдэв.
Гүйцэтгэсэн: Г. Ану /Олон Улсын Эдийн Засгийн Харилцаа 41 ангийн оюутан/ Улаанбаатар 2012
Шалгасан: ............................ Д. Отгончимэг Ph.D
0
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану
Гарчиг Оршил............................................................................................................................1 Өсөлтийн гол хөдөлгүүр: Хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг...................2 Зүүн Азийн эдийн засгийн хөгжлийн загвар.............................................................3 Зүүн Азийн хөгжлийн замнал.....................................................................................7 Япон...........................................................................................................................7 Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур.....................................................................8 Дүгнэлт..........................................................................................................................9 Ашигласан материал..................................................................................................10
Оршил Зүүн Азийн улс орнууд сүүлийн хагас зууны турш хамгийн өндөр хурдтайгаар хөгжсөн. 90 –ээд оны эхэнд Дэлхийн Банк энэ “Зүүн Азийн Гайхамшиг” –ыг тайлбарлахыг оролдсон номыг гаргасан.1 1997 онд Азийн санхүүгийн хямрал энэ бус нутагт тархах үед зарим бүтцийн болон институцийн сул талууд ажиглагдах болсон. Гэсэн хэдий ч энэ хямралтай хэрхэн тэмцэж, даван туулсан нь энэ бүсийн “гайхамшиг” –ыг үгүй хийсэнгүй. Дэлхийн эдийн засгийн форум энэ удаад зүүн Азийг чухалчилсан нь ч зүгээр нэг сонгосон хэрэг биш юм. 2012 оны 5 –р сарын 30 –наас 6 –р сарын 1 – ны хооронд Тайлан улсын нийслэл Бангкок хотноо Дэлхийн Эдийн Засгийн
Форум Зүүн Ази 20122 сэдэвт хурлыг зохион байгуулсан. Зүүн Азийн Япон, Өмнөд Солонгос, Тайван, Сингапур, Гонг Конг болон БНХАУ мөн Зүүн өмнөд Азийн Индонез, Малайз болон Тайланд улсууд арай бага түвшинд ижил төрлийн бодлого, институцийг хэрэгжүүлж эхлэх болсон. Энэ загвар нь эхэн үедээ хөдөө аж ахуй болон боловсролын салбарыг дэмжих замаар тодорхой түвшинд хүрсэний дараагаар (take-off point) макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалангаа технологийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд худалдаа, капиталыг эргэлтийг нэмэгдүүлж эдийн засгаа нээлттэй болгох юм.3
2 (World Economic Forum on East Asia 2012)
1 (Thorbecke ба Wan Jr. 2004)
3 (Berger, An East Asian Development Model? 1999) 1
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану Гэсэн хэдий ч бидний өмнө орчин цагт ихээр шуугиад байгаа зүүн Ази болон зүүн өмнө Азийн хөгжлийг тэр чигт нь нэгэн загвар болгон ерөнхийлөх боломжтой юу?
Өсөлтийн гол хөдөлгүүр: Хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг Зүүн Азийн болон зүүн өмнөд Азийн ихэнхи орнууд түүхэн нөхцөл байдлаасаа угаасаа тэгш тараасан газар нутагтай байсан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц болон хөдөө аж ахуйн дагавар бүтээгдэхүүнийг уг салбарын бус сектор луу шилжүүлэхэд дөхөм болсон.4 Аж үйлдвэржилтийг дэмжихэд шаардлагатай нөөц баялагыг хөдөө аж ахуйн салбар хоорондын шилжүүлгийг ашиглан бүрдүүлэх томоохон механизм бий. Энэ шилжүүлгийн томоохон бүтцүүдийг тодорхойлох нь маш чухал. Эхний бүтэц нь зах зээлийн механизмаар дамжин хөдөө аж ахуйн бүтээдэхүүний үнэ, хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүний үнээс өндөр байх үед бараг автоматаар хөдөө аж ахуйн салбараас урсаж байдаг нөөц баялаг юм. Заримдаа үүнийг “зах зээлд суурилсан нөөцийн шилжих хөдөлгөөн” гэнэ.5 Үүнээс гадна засгийн газрын шууд интервенцийн үр дүнд бодлогоор хэрэгжүүлсэн нөөцийн урсал бий. Тиймээс эдгээрийг хооронд нь ялгах хэрэгтэй: 1) зах зээлд суурилсан
нөөцийн шилжих хөдөлгөөн; мөн 2) бодлогод суурилсан нөөцийн урсгал – илүү дэлгэрүүлэн задлавал a) нийтийн шууд татвар6; b) нийтийн шууд бус татвар7; мөн c) хөдөө аж ахуй дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалт. 8 Зах Зах зээлд зээлд суурилсан суурилсан нөөцийн нөөцийн шилжих хөдөлгөөн шилжих хөдөлгөөн
Нийт Нийт шууд шууд татвар татвар
Бодлогод Бодлогод суурилсан суурилсан нөөцийн нөөцийн урсгал урсгал
Нийт Нийт шууд шууд бус бус татвар татвар Хөдөө Хөдөө аж аж ахуй ахуй дахь дахь дэд дэд бүтцийн бүтцийн хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалт
Ихэвчлэн хөгжиж буй орнууд өөрсдийн хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний шууд татварын дарамтын бий болгож байдаг. Голчлон дотоодын худалдааны нөхцлүүдээ хөдөө аж ахуйн салбарын эсрэг болгох интервенци хийх замаар хэрэглэгчийн гарт хүрэх хүнсний үнэ нэмэгдэж байдаг.9 Жишээ нь: бордооны үнэ нэмэгдсэнээр будааны үнэ нэмэгдэх. Мөн түүнчлэн хөдөө аж ахуйн худалдаалах үнийг хэт ихэсгэснээс шууд бус татварын дарамт учирна.10 Салбар хоороныд нөөцийн урсгалын талаар нухацтай судалгаа 6 Net direct taxation 7 Net indirect taxation 8 (Hsiao 1999)
4 Уг сэдвээр (Lee 1971) –д дэлгэрэнгүй дурьдсан байгаа.
9 (Berger ба Hsiao, In Search of an East Asian Development Model 1999)
5 Market-based resource shift
10 (Thorbecke ба Wan Jr. 2004) 2
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану хийсний үр дүнд Зүүн Ази, Өмнөд Ази, Латин Америк, Дэд-Сахарын Африк гэх 4 бүс нутагт шууд болон шууд бус хөдөө аж ахуйн татварын тал дээр онц ялгаа ажиглагдаагүй боловч хөдөө аж ахуйд үзүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тал дээр маш их ялгаатай байв. Үүнийг дараах байдлаар дүгнэжээ:11 “Зүүн Азид хөдөө аж ахуйн шууд бус татвар болон шууд татварыг харилцан тэнцвэржүүлэхдээ хөдөө аж ахуйг хөгжүүлэх засгийн газрын хүчин чармайлт, тэр дундаа дэд бүтцийн хөрөнгө оруулалтад анхаарсан нь зөвхөн бодлогын түвшинд хөдөө аж ахуйгаас шилжих шилжилтийг маш бага түвшинд байлгасан.”12 Энд яагаад Ази болон бусад хөгжиж буй бүсүүдэд хөдөө аж ахуйд эрс өөрөөр хандаж байгааг тайлбарласан байна. Хөдөө аж ахуйн хандлаа болон хөдөө аж ахуйгаас нөөц баялагыг хэрхэн шилжүүлж байгааг дүгнэвэл – анхан шатны боловсролд тавих 11 (Thorbecke ба Wan Jr. 2004) 12 “In East Asia, the adverse effects of indirect taxation (real exchange rate overvaluation and industrial protection) and direct taxation of agriculture were counterbalanced by government efforts in agricultural development, particularly in the area of infrastructure investment, resulting in the relatively low level of total policy-based shift from agriculture.”
анхаарлыг мөн хамтатган – Зүүн болон зүүн өмнөд Ази дараагийн хөгжлийн төлөвт шилжих тааламжтай нөхцлөө бүрэлдүүлсэн. Нөгөө талаар Гуравдагч ертөнцөд буй илүү тогтцсон загвар хандлагад хөдөө аж ахуйг боломжынх нь хязгаарт тултал нь шахаж боломжит дээд хэмжээний дагавар бүтээгдэхүүнийг гарган авсанаар нөгөө л “алтаар өндөглөхөөс нь өмнө нугасаа алах” гэгчийн үлгэр болох болно.
Зүүн Азийн эдийн засгийн хөгжлийн загвар Уг загвар нь өөрөө гурван таамаглалаас тогтоно: нэгдүгээрт, бүх салбарт оролцож байдаг хувирагч – бодлогоор өргөжсөн хүний капитал13 нь зүүн азийн загварын гол хүчин зүйл юм. Хоёрдугаарт, бодлогоор өргөжсөн хүний капитал нь эдийн засгийн амжилтын зайлшгүй хүчин зүйл бөгөөд эдийн засгийг өсгөхийн тулд заавал ардчилсан засаглалтай байх шаардлагагүй. Гуравдугаарт улс төрийн тогтвортой байдал ч мөн үүнд хувь нэмэр оруулах ёстой. Дээр дурьдсан хүний капитал нь эдийн засгийн хөгжлийн чиглэл болон хурдыг тодорхойлно. Энд “замын зураг” –тай хүний капитал мөн сайн чадвартай жолооч (удирдагч) шаардлагатай ба замын зурагт 1) худалдаа болон бүтээгдэхүүний нарийвчлалын чиглэл; 2) хувийн бизнес эрхлэгчид болон засгийн газар хоорондын өргөн хүрээний хамгийн ажиллагаа буюу хүний нөөций дамжуулах, эрсдэлээ 13 Policy-augmented human capital (PAHC) 3
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану хуваалцах, хувийн болон төрийн томоохон хэмжээний эдийн засгийн үйл ажиллагааг удирдах зэргээр эдийн засгийн өсөлтийг хангах нийтлэг зорилгод хүрэх зэрэг багтана.14 Хүний капитал болон үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх нь ядуурлын дарамтан дор байсан маш их потенциал, чадварыг ил гаргаж ирнэ. Сайн бодлого хоосон агаараас үүсдэггүй, одоогоор оршин тогтнож байгаа хүний капиталаас гарч ирдэг. Зүүн Азид хүний капитал болон аж үйлдвэрлэлийн бодлого нь эдийн засгаар дэлхийн бусад орнуудыг гүйцэж түрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй нэгэн адил чухал физик капиталыг өсөлтын эх сурвалжын ач холбогдол өгсөнөөр Зүүн Азий загвар нь хүний капиталыг чухалчилангаа физик капиталд хөрөнгө оруулж байна – шинэ зохион бүтээл, инноваци, хувиараа бизнес эрхлэлт мөн туршлагаасаа суралцах арга барил. Энэ хандлага нь зөвхөн зүүн Азид ч биш Дэлхийн хоёрдугаар дайны дараах Герман, Японы сэргээн босголтод ч харагдсан. Эдийн засагч Шултц 20 –р зуунд хүний капитал нь физик капиталаас илүү үнэ цэнэтэй гэж байсан ба Японыг байгалын нөөц баялаг байхгүй ч орчин үеийн эдийн засгийн томоохон тоглогч болсоныг жишээ болгон дурьдаж байсан.15
хэрэгжүүлэх чадвар нь хүний капиталын нэг бүрэлдэхүүн юм. Өргөн утгаараа энэ нь улс төрийн удирдагчийн ядуурлын үед гадны ямарваа нэгэн хүнд нөхцөлд (жишээлбэл, гадны аюул, дотоодын зөрчил гэх мэт) “үр дүнтэй үндэсний засгийн газар” байгуулах чадвар юм.16 Эдийн засгийн утгаараа, салбар хоорондын харилцаа болон хангалтгүй мэдээллийг ч ашиглан хөгжүүлэх шаардлагатай аж үйлдвэрлэлүүдийг ялгах чадвар юм. Үүний дагуу “ашиг сонирхолоо чухалчилсан” рационал автократ, зорилтот функцээ (улс үндэстний эдийн засгийн сайн сайхан байдал) максимумчилдаг удирдагч хувийн секторын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна.17 Засгийн газар нь автономит биш, үүрэг хариуцлага нь Дэлхийн Банкны “зах зээлд ээлтэй” гэх үзлээс илүү өргөн хүрээтэй байна. Зүүн Азийн загвараас үзэхэд засгийн газрын эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь эдийн засгийн хоцрогдолоос шууд пропорционал байх бөгөөд учир нь нийтийн засгийн газраас хамаарах хамаарал нь эдийн засгийн хүнд хэцүү байдалтай пропорционал байна.18 Ерөнхийдөө засгийн газар дотоод болон гадаад эдийн засгийн нөөц болон мэдээлэлд хандах боломжтой учир нь бизнес, академи болон бодлогын хэрэгслүүдийг шууд ашиглах чадвартай байдаг.
Мөн түүнчлэн үр дүнтэй хөгжлийн стратегийг боловсруулан
16 (Rostow 1960)
14 (Kwon ба Kang 2011)
17 (Rodrik 1992)
15 (Kwon ба Kang 2011)
18 (Gerschenkron 1962) 4
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану Аж үйлдвэржүүлэлтийн эхэн үед Зүүн Азийн орнуудад физик нөөц бололцоо дутмаг байсан ч бусад буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад хүний капиталаар хавьгүй илүү байсан. Энэ нь физикийн нөөцийн дутмаг байдал болон дотоодын хязгаарлагдмал зах зээлээс үүдэх бэрхшээлүүдийг даван туулахад маш ихээр нэмэр болсон.19 Энэ нь Хекшер-Олины хүчин зүйлийн онолын20 дагуу хүний капиталыг гол хүчин зүйл болгосонтой нийцэж байна.21 Үйлвэржүүлэлтийн онолыг шүүмжлэгчид засгийн газруудын сонголтоо хийж чаддаггүйг үргэлж шүүмжилж байдаг. Гэхдээ өргөн хүрээгээр авч үзвэл засгийн газар харин ч сонголтоо амжилттайгаар хийдэг бөгөөд эдгээр удирдах үйлдвэрлэлүүдийг сонгосны дараагаар “хамтын ажиллагаагаар баталгаажсан түрээс” гэгчийг олгодог – энэ нь тухайн пүүсийн экспортын үзүүлэлтээс хамаарна.22
улсад харьцуулах боломжтой шалгалтаар эвсэл тухайн сурагч/оюутны зардлаар хэмжих боловсролын чанар. Хүний капиталын анхны нөөц болон дараах хүний хөгжлийн үйл ажиллагаа нь Зүүн Азийн эдийн засгуудыг хөгжихөд түлхүүр хүчин зүйл нь болж чадсан. Судалгаанаас үзэхэд 1965 онд эдийн засгийн шилжилтийн эхэн үед Хятад, Гонг Конг, Тайвань, Сингапурт сургуульд хамрагдалтын хэмжээ дундаж орлоготой харьцуулахад хавьгүй өндөр байсан. Мөн түүнчлэн 1970 аас 1989 оны хооронд нэг сурагч/оюутанд зарцуулах зардлын хэмжээ Өмнөд Солонгост 355% -иар өссөн байхад энэ хэмжээ Мексикт 64%, Кенид 38%, Пакистанд 13% байжээ.
Хүний капиталын хэмжүүрт дараах үзүүлэлтүүд багтана: 1) сургуульд хамрагдсан хугацаагаар хэмжих боловсролын хэмжээ; 2) олон 19 (Kwon ба Kang 2011) 20 Hecksher-Ohlin’s factor endowment theory 21 Гадаад Худалдааны хичээл, П. Лхамсүрэн, 2011-2012 оны хичээлийн жил, Олон Улсын Харилцааны Сургууль, МУИС.
(Rao and Vadlamannati 2011) –ын хийсэн Энэтхэгийн хүний капитал нь түвшний нөлөөтэй байгаа ч өсөлтийн нөлөөгүй байна гэсэн дүгнэлтэнд
22 (Aoki 1996) 5
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану хүрсэн байсан.23 Бодлогоор өргөжсөн хүний капиталын ойлголт нь тодорхойлолтынхоо хувьд ч энгийн хүний капиталын ойлголтоос харьцангуй өргөн тул Зүүн Азийн эдийн засагт үзүүлэх хувь нэмэр нь ч Энэтхэгийн жишээнээс илүү өргөн байна. Хоёрдугаар таамаглалын хувьд бол Зүүн Азийн орнуудын шалтгаант чанарын чиглэл нь эдийн засгийн үр өгөөжөөс ардчилалд чиглэсэн байсан. Судалгаанаас үзэхэд ядуурлад нирвэгдсэн улс үндэстнүүд ардчилалаас илүүтэйгээр өлсгөлөнгөөс гарах арга замыг хайдаг.24 Ардчилсан болон автократ засаглалын улс төрийн институци нь эдийн засгийн хөгжилийг дэмжигч давуу талуудыг үргэлж л ярьж байдаг. Арчилсан дэглэмийн үед дахин сонгогдохыг хүссэн улс төрчид хүмүүсийн мажоритарын хүсэл, сонирхолыг тусгах хандлагатай байдаг. Ардчилсан тогтолцооны дутагдалтай тал нь урт хугацааны хөгжилд шаардлагатай гэхээсээ илүү богино амьтай ашиг сонирхолыг хөөх хандлагагыг бий болгодог.25 Автократ засаглалын өсөлтийг нэмэгдүүлэх бодлого нь өсөлтийн өндөр хурдыг бий болгох хүчийг олсоноор засаглалаа хадгална гэсэн санаанд байгаа юм. Гэсэн ч автократууд улсыг хувийн зорилгоор ашиглах хүч ч байгаа. 23 (Rao ба Vadlamannati 2011) 24 (J. Kwon, The East Asian model: restatement 2004) 25 (Todaro and Smith 2003)
Сүүлийн үеийн судалгаагаар эдийн засгийн удааширалттай байгаа орнуудад ардчилал цэцэглэдэггүй бөгөөд үүссэн ч удаан тогтдоггүй байна. Зүүн Азийн асуудал ардчилалаас илүүтэйгээр эдийн засгийн хөгжлийг голчилсон байдаг. Зүүн Азид хөгжлийн эхэн үед тоталитараас эхлээд авторитар улс төрийн засаглалтай байхад эдийн засгийн амжилт нь ардчилалыг нэвтрүүлсэн болохоос биш ардчилал эдийн засгийн амжилтыг нэвтрүүлээгүй. Барууны капитализмыг ардчилалгүйгээр төсөөлж болдоггүй бол Зүүн Азид төгс бус ардчилал нь өөрийн төгс бус зах зээлтэй өөрийн гэсэн капитализм оршиж байна. Гуравдугаар таамаглалын тухайд улс төрийн тогтвортой байдал эдийн засгийн ашигтай байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Бодлогоор өргөжсөн хүний капитал хэдийн чухал ч дангаараа амжилттай хөгжлийг хангаж чадахгүй. Хүний капиталын өндөр багтаамжтай орнуудад дотоодын болон гадаадын сонирхолын зөрчилөөс үүдсэн улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн прогрессийг удаашруулдаг. Кругер үүнийг засгийн газрын алдаа гэж нэрлэжээ.2627 Бодлогоор өргөжсөн хүний капитал, болон нийгэм-улс төрийн тогтвортой байдал гэх хоёр үндсэн шалгуураар (цөөн гажуудалтайгаар) яагаад зарим улс алдаж байхад зарим нь амжилтанд хүрч байгааг тайлбарлаж болно. 26 (Krueger, Government failures in development 1990) 27 (Krueger, The political economy of the rent-seeking society 1974) 6
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану Эдгээр гурван таамаглал дээр үндэслэн аливаа нэг улс хөдөлмөрт суурилсан үйлдвэрлэлд байвал энэ нь хөдөлмөрийн хүч ихтэйдээ (хөдөлмөрийн хөлс бага) бус харин хүний капиталын хэмжээ багатайд байгаа юм. Үүний адилаар аливаа улс капитал болон чадварт суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж чадахгүй байвал энэ нь тухайн улс физик капиталын дутагдалтай гэсэн үг биш юм – капиталыг хэзээд импортолж, технологийг гадаадын хөрөнгө оруулалтын дагуу зээлж болно. Учир нь үйлдвэрлэлийн бодлогын зөрчилдөөнөөс үүдэн одоогийн хүний капитал нь капиталд суурилсан технологийг удирдаж, зохион байгуулах чадваргүй байгаа юм. Нэг бол засгийн газрын бодлого хүний капиталын хэмжээндээ таараагүй байна эсвэл хүний капиталын хэмжээ хангалтгүй байна эсвэл бүр аль алиных нь нийлбэр байж болно.28
Зүүн Азийн хөгжлийн замнал Япон Зүүн Азийн загвар нь 1862 – 1912 оны Мейжигийн үеэс үүдэлтэй. Хэдийгээр Мейжигийн үеийн Япон улс барууны орнуудаас технологи, эдийн засгийн санаа авч байсан хэдий ч түүнийгээ өөрийн Японы шинж чанартай болгож нутагшуулж байсан. Барууны орнуудад эдийн засгийн хөгжил хурдан, шуурхай байсан бол Японд энэ нь аажим аажимаар нэвтэрсэн. Токугавагийн феодалын үед төв засгийн газар хувиараа газар өмчлөх эрх, хөдөлгөөн 28 (Kwon ба Kang 2011)
зохион байгуулах эрх чөлөө, мөн ажлаа сонгох эрхийг нь ард иргэдэд олгосон. Засгийн газар эдийн засгийн дэд бүтцийг ихээр модеризацчилахад хөрөнгө оруулж, цахилгаан холбоо, шуудангын үйлчилгээг нэвтрүүлж, төмөр зам барьсан. Засгийн газар хөдөө аж ахуй болон бусад салбарт гадны технологиудыг байнга нэвтрүүлж байсан. Санхүүгийн болон боловсролын хэд хэдэн институциудыг бий болгосноор институцийн суурь тавигдсан.29 Зайлшгүй болосвролын тухай хуулийг нэвтрүүлсэнээр сургуульд хамрагдалтын тоо 1873 онд 28.1% байсан бол 1880 онд 41.1%, 1905 онд 95.6% болж өссөн. Барууны соёлыг түгээх талаар засгийн газар нааштай арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан бөгөөд техникийн чадвар шаардах салбаруудад гадныхныг авч ажиллуулдаг байсан.30 Барууны ертөнцыг эдийн засгийн хувьд гүйцэх зорилго Мейжийн засгийн газрыг хувийн секторуудын хувьд маш эрсдэлтэй алхам хийлгэхэд хүргэсэн. Хувийн капитал болон бизнес байхгүйгээр хөвөн даавуу ороогчидыг импортлон “загвар үйлдвэрүүдийг” байгуулж эхэлсэн. Импортын нэмэгдэлээ дагаад дотоодын үйлдвэрлэл ч ихэссэн. Импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг улмаар экпортыг дэмжих бодлогоор хангах болсон. 1920 он гэхэд Япон хөвөн даавууны экспортоор ИБУИНВУ –ыг ардаа 29 (Lockwood 1954) 30 (Lockwood 1954) 7
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану хаясан. Яваандаа энэ нь хөвөн даавууны экспортоос хальж хоёрдагч бүтээгдэхүүний экспортийг эзлэх болсон – нэхмэлийн хэрэгслүүд, машин тоног төхөөрөмж гэх мэт. Мөн түүнчлэн үүний техник технологийг барууны орнуудаас импортлох болсон нь яваандаа хүнд үйлдвэрлэлийн хажуугаар хөнгөн үйлдвэрлэл хөгжих боломжыг нээсэн. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө хүнд үйлдвэрлэл илүүтэйгээр капитал дээр суурилсан байсан бол дараагаар нь хүнд үйлдвэрлэл мэдээллийн технологи гэх мэт хүний капиталд суурилсан үйлдвэрлэл рүү шилжсэн. 1970 аад оны сүүл гэхэд Японы аж үйлдвэрлэл үйлдвэрлэл болон технологийн түвшинээрээ өндөр хөгжилтэй эдийн засгуудыг гүйцсэн. Японыг энэ нэгэн зэрэг хөдөлмөр болон капиталд суурилсан үйлдвэрлэлэд амжилт олоход хүргэв? Энэ нь Мейжигийн үеэс эхтэй үйлдвэрлэлийн бодлогод суурилсан хүний капиталын хөгжилөөс шууд хамааралтай. Хөгжлийн төлөө засгийн газар, аж үйлдвэрийн эзэд, ажилчид хамтдаа хэрхэн аж үйлдвэрийн нийтлэг зорилгодоо хүрч болохыг сурсанд л байна.31
Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур Японыг тооцохгүй бол Өмнөд Солонгос болон Тайваний бодлогоор өргөжсөн хүний капиталын хүчийг ашиглан эдийн засгаа хөгжүүлсэн нь маш шийдэмгий 31 (J. Kwon, The East Asian model: restatement 2004)
бас уламжлалыг эвдсэн байсан. Үүнийг хоёр үзлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт 1960-аад оны эхэн үед худалдаа болох хөгжлийн тэргүүлэх үзэл нь Хекшер-Олины худалдааны онолоор тодорхойлогдож байсан – хүчин зүйлээс хамаарч хөдөлмөрт суурилсан эвсэл капиталд суурилсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. Хоёрдугаарт, Японы эдийн засгийн хөгжилийг бодлогын шинжтэй гэж үзэхгүй байсан бөгөөд Европын бус орныг модернизацижуулах нь найдвартай эсэхт шүүмжлэгчид эргэлзсээр л байсан. Энэ үед бодлогоор өргөжсөн хүний капиталыг физик капитал эсвэл хязгаарлагдмал дотоодын зах зээлийн хүчин зүйл гэж авч үзэж байсанд асуудал байгаа юм. Тэдгээр улс орнуудад 1960 –аад оны эхэн үед хөгжлийн арга зам байгаагүйгээс эдийн засгийн хөгжил нь урагшгүй байсан. Солонгос болон Тайванд 1950 – иад он гэхэд л хүний нөөц нь нэг хүнд ноогдох ДНБ –ээрээ хоёроос гурав дахин их орнуудынхтай эн зэрэгцэж ирсэн.32 Өмнөд Солонгос (1947-1949) болон Тайваньд (1949-1955) газрын өргөн хүрээний реформыг явуулсан нь хязгаарлагдмал сонирхолоос болж аж үйлдвэржилтийг зогсонги байдалд орох аюулаас аварсан. Газрын реформ нь газрын капиталыг аж үйлдвэрийн капитал болгон хувиргасанаар санхүүгийн болон физик нөөц боломж
32 (Cole and Lyman 1971) 8
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану бололцоог ашиглан орлогын хуваарилалтыг нэмэгдүүлсэн.33 Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Өмнөд Солонгос болон Тайваньд татварын хязгаарлал, өндөр тариф, бага хүүтэй зээл, мөн хамгийн чухал нь гадаадын санхүүжилттэй хөрөнгө оруулах санг байгуулсан.
газрын үүрэг хэр чухал болохыг харуулсан нь улс төрийн тогтвортой орчинд сайн удирдагчын дор ядуурлаас гарах боломжтойг баталсан; 3) нийтлэг үзэл бодлоос эсэргээрээ Зүүн Азийн загвар нь эдийн засгийн хөгжил нь ардчилалаас илүү чухал болох талаар баталгаа өгч байна.35
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн удирдлага дор Сингапур 25 жилийн дотор нэг хүнд ноогдох ДНБ – ээ 500 ам.доллараас 20000 ам.доллар болгон өсгөсөн. 1979 оноос эхлэн аж үйлдвэржилтээ илүү чадвар, технологид суурилсан болгон шилжүүлснээр илүү үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болсон.34
Дүгнэлт Бусад эдийн засгийн хөгжлийн загваруудтай харьцуулахад Зүүн Азийн хөгжлийн загвар нь өндөр түвшний хүний капитал мөн чадвартай удирдагчийг үр дүнтэй бодлогын үр дүнд амжилттай хэрэгжсэн. Зүүн Азийн хөгжлийн загварын онцгой шинжүүд нь: 1) өндөр хөгжлийн онолд физик капиталыг л шаардлагатай хүчин зүйлээр авч үзээд зогсохгүй хүний капиталын хүчин зүйл хэр чухал болохыг харуулсан; 2) мөн бусад улс орнуудад ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч эсвэл амжилтгүй болж байсан ч засгийн 33 (J. Kwon, The East-Asian Model: an explanation of the rapid economic growth of South Korea and Taiwan 1998) 34 (Kwon ба Kang 2011)
35 (Kwon ба Kang 2011) 9
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану
Ашигласан материал Aoki, M. “Toward a comparative institutional analysis: motivations and some tentative general insights.” Japanese Economic Review, 27(1)-ийн д.д (1996): 1-19. Berger, Peter L. “An East Asian Development Model?” Бүлэг. 1 In Search of and East Asian Development Model-д, Peter L. Berger ба Hsin-Huang Michael Hsiao-ээр, 3-11. New Brunswick, New Jersey: Transaction Publishers, 1999. Berger, Peter L., ба Hsin-Huang Michael Hsiao. In Search of an East Asian Development Model. 4th. Хянасан Peter L. Berger ба Hsin-Huang Michael Hsiao. New Brunswick, New Jersey: Transaction Publishers, 1999. Cole, D, ба P Lyman. Korean Development: the interplay of politics and economics. Cambridge: Harvard University Press, 1971. Gerschenkron, A. “Economic backwardness in historical perspective.” Economic Backwardness in Historical Perspective-Д, A Gerschenkron-ээр. Praeger, New York, 1962. Hsiao, Hsin-Huang Michael. “An East Asian Development Model: Empirical Explorations.” Бүлэг. 2 In Search of an East Asian Development Model-д, Hsin-Huang Michael Hsiao ба Peter L. Berger-ээр, 12-26. New Brunswick, New Jersey: Transaction Publishers, 1999. Krueger, A. “Government failures in development.” Journal of Economic Perspectives, 4(3)ийн д.д (1990): 9-23. Krueger, A. “The political economy of the rent-seeking society.” American Economic Review, 64(3)-ийн д.д (1974): 291-303. Kwon, Jene K, ба Jung Mo Kang. “The East Asian Model of Economic Development.” Хянасан Crawford School of Economics and Government. Asian Pacific Economic Literature (The Australian National University and Blackwell Publishing Asia Pty Ltd.), 2011: 116-130. Kwon, Jenine. “The East Asian model: restatement.” Korean Journal of Comparative Economics, 11(1)-ийн д.д (2004): 371-417. Kwon, Jenine. “The East-Asian Model: an explanation of the rapid economic growth of South Korea and Taiwan.” UNCTAD Discussion Paper, No. 135-ийн д.д (1998). Lee, T H. Intersectoral Capital Flows in the Economic Development of Taiwan, 1895-1960. Ithaca: Cornell University Press, 1971.
10
Зүүн Азийн Хөгжлийн Загвар Эдийн Засгийн Хөгжлийн Загвар ОУЭЗХ 41 Г. Ану Lockwood, W. The Economic Development of Japan: Growth and Structural Change: 18681938. Princeton: Princeton University Press, 1954. Rao, B B, ба K C Vadlamannati. “The level and growth effects of human capital in India.” Applied Economic Letters, 18(1)-ийн д.д (2011): 59-62. Rodrik, D. “Political economy and development policy.” European Economic Review, 36(2)ийн д.д (1992): 329-336. Rostow, W. The Stages of Economic Growth. Cambridge: Cambridge University Press, 1960. School of Oriental and African Studies, University of London. “China, the 'East Asian Model' and Late Development.” Department of Economics Working Papers. 2003 оны 11. http://www.soas.ac.uk/economics/research/workingpapers/file28847.pdf (нэвтэрсэн 2012 оны 12 2). Thorbecke, Erik, ба Henry Wan Jr. “Revisiting East (and South East) Asia's Development Model.” Cornell Conference on "Seventy Five Years of Development". Ithaca, 2004. 1-38. Todaro, M, ба S Smith. Economic Development. New York: Addison Wesley, 2003. UChannel. “Challenges of Development in East Asia.” 2009 оны June 11. http://www.youtube.com/watch?v=t-R0nlbvhIk (нэвтэрсэн 2012 оны Dec 2). “World Economic Forum on East Asia 2012.” The World Economic Forum on YouTube. 2012 оны 10 12. http://www.youtube.com/user/WorldEconomicForum (нэвтэрсэн 2012 оны 12 1). East Asia 2012 - Opening Plenary: East Asian Models for Transforming the Global Economy. YouTube. Гүйцэтгэсэн World Economic Forum on East Asia. 2012.
11